Халаалт, дулаацуулгын системийн тухай
Барилга орон сууцны халаалт, дулаацуулгын системийн шийдэлд онцгой анхаарч эрчим хүчний хэмнэлтэй, чанартай тоног төхөөрөмж авах нь чухал юм. Ингээд та бүхэндээ халаалтын системийн төрөл, угсралт, ажиллагааны талаарх зөвлөмжүүдийг хүргэж байна.
Халаалтын систем
"Тэвнэн чинээ нүхээр тэмээн чинээ жавар орно"гэдэг билээ. Иймд барилгын дулаан алдагдлыг хамгийн өндөр, боломжийн хэмжээнд багасгах нь халаалтын улиралд гарах таны ашиглалтын зардал багасгах, тав тухтай нөхцөлийг тань бүрдэх юм.
Өнөө үед халаалтын системд дараах төрлийн системүүдийг өргөн ашиглаж байна. Үүнд:
• Хий болон шингэн, цахилгаан, хатуу түлшний нам даралт,нам температурын зуухуудыг
•Цахилгаан шалны халаалт
• Цахилгаан нөөцлүүртэй халаалт
•Төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдох зэрэг болно.
Ямарваа халаалтын систем нь эдийн засгийн хэмнэлттэй /Ашиглалт засварын зардал бага/, байгаль орчинд хор нөлөөгүй, аюулгүй байдал найдвартай хангагдсан автомат ажиллагаатай шийдлүүдийг сонгох нь оновчтой юм
Шалны халаалт
Барилгынхаа халаалтын асуудлыг шалны хулдаасан цахилгаан халаалтаар шийдэх гэж байгаа хэрэглэгчдэд дараах зөвлөгөөг өгч байна.
- Халаалтын бүтээгдэхүүнтэй сайтар танилцах хэрэгтэй.
- Барилгын доторх өрөө тасалгааны хуваарилалт гарсаны дараа тухайн объектод инженерийн тооцооллыг гаргуулан техник нөхцөлд тохирсон халаалтыг сонгож хэдэн ампер авах, хэдий хэрийн хүчдэлд тохирсон халаалт тавих, барилга байшин эрчим хүчний зөв тооцоолол гаргуулах. Тооцоолол буруу гарсан тохиолдолд халаалт бүрэн хүчин чадлаараа халахгүй гэдгийг манай иргэд анхаарах хэрэгтэй.
- Халаалт суурилуулах шал нь цементэн болон модон шалтай байж болох бөгөөд хамгийн гол нь гадаргуу нь тэгш байх шаардлагатай. Тэгш биш байх явдал нь халаалтын эдэлгээний хугацаа, халаах чадвар, ашиглалтын зардал зэрэгт сөргөөр нөлөөлдөг.
- Халаалтыг суурилуулахдаа:
-Бэлэн болсон шалан дээр дулаан тусгаарлагч зөөлөвчийг дэвсэж өгнө.
-Халаалтын бүтээгдэхүүнийг объектийн дулаан алдагдал, өрөө тасалгааний зохион байгуулалт зэргээс шалтгаалан нийт талбайн 50- 80%-д нь дэвсэж өгнө.
-Халаалтан дээрх хучилтын материалыг хулдаас, паркетан шал, ламинатан шал, бетон зуурмаг плитан шал зэргээр шийдэж болно.
-Тухайн обьектийн цахилгааны дотор монтаж хийгдэж байгаа үед цахилгааны инженерээс халаалтанд шаардагдах монтажны зөвлөгөө авах шаардлагатай.
- Зарим нэг цахилгаан халаалтын цахилгаан зарцуулалт нь бага гэж үзэн сонголтоо хийж төөрөгдөх явдал их байдаг. Цахилгаан бага зарцуулна гэдэг нь хүчин чадал муутай гэсэн үг бөгөөд хүчин чадал бага байснаар -300С- -450С хүртэл хүйтэрдэг манай орны хувьд объектыг халааж дийлэхгүй дараа жил халаалтандаа дахин зардал гаргаж эдийн засгаараа хохирох явдал их байдгыг хэрэглэгчид сайн анхаарах хэрэгтэй.
Цахилгаан халаалтын бүтээгдэхүүний ашиглалтын зардал өндөр байдаг гэдгийг хэрэглэгчид мэддэг ч яаж хэмнэхээ сайн мэддэггүй. Инфра хийт шалны халаалтын бүтээгдэхүүний ашиглалтын зардлыг хэрэглэгч өөрөө хэрэглээгээ хянаад явах боломжтой. Үүнд:
Халаалтын бүтээгдэхүүний дулааны автомат тохируулагчийг өрөө болгонд суурилуулж өгснөөр өрөөний дулаан хангалттай байгаа үед тохируулагчийг унтраах, хэсэгчлэн халаах, температурыг багасгах зэргээр тогоо хэмнэх боломжтой.
Автомат тохируулагч нь хэрэглэгчийн сануулсан градуст хүрээд автоматаар унтарч, тасалгааны дулаан багасахад автоматаар асах зарчмаар ажиллаж тог хэмнэх бөгөөд хэрэглэгч анхнаасаа барилгаа барихдаа дулаан алдагдалыг сайн тооцоолж барих хэрэгтэй.