Таны газар/байрлал барилга барих боломжтой эсэх (зөвшөөрөл, хэмжээ гэх мэт)
Таны газрын урт, өргөн, нийт хэмжээ, топографи хэд вэ?
Гадна тохижилт, ландшафтны дизайнтай холбоотой газрын тогтоц, онцлог шинжүүдийн тусгай шаардлага байгаа эсэх, геологийн, цаг уурын, биологийн өвөрмөц нөхцөл, төлөв байдал байгаа эсэх, Жишээ нь: газрын налуу,
Инженерчлэлийн тусгай шаардлагууд тавигдах онцгой төлөв байдал, шинж чанар бүхий хөрс, хөрсний бүтэцтэй эсэх, Жишээ нь:шавар хөрс, цэвдэг хөрс, хөрсний ус, хадан хөрс гэх мэт
Талбай/газар төвийн шугам, дэд бүтцэд холбогдсон эсэх, холбогдох боломжтой эсэх
Техникийн шийдлүүдийг хэрхэн шийдвэрлүүлэх вэ?
Автомашины гарц хаана байх вэ?
Автомашины зогсоол хаана байрлах вэ?
Архитекторын сонгосон загвар бий эсэх, тухайлбал chalet, cape, camp, holiday home, Victorian, American craftsman, contemporary-modern гэх мэт
Бэлэн загваруудаас сонгох эсэх
Тодорхой тогтоосон хэмжээ, талбайн м2 бий эсэх, эсвэл тогтоосон төсөв бий эсэх
1 эсвэл 2 давхар байх уу? Давхарын тоо хэд байх вэ?
Зоорин давхартай байх эсэх?
Дээврийн материал, өнгө, хийцэд тусгай шаардлага тавигдах эсэх?
Фэнг-Шү эсвэл ийм төрлийн тогтоосон шаардлагууд бий эсэх?
Гадна фасадны засал онцгой шаардлагууд тавигдах эсэх,
Хаалга, цонхонд тусгай загвар, хийц сонгох уу?
Нарны тусгал хаанаас орж ирэх вэ?
Аль тал нь илүү байгалийн үзэсгэлэнт төрх, харааг татах вэ?
Автомашины гараж хаусаас тусдаа байх уу, хамт байх уу?
Явган хүний зам хаана байх вэ?
Явган хашаа, зүлгэн хашаа, хашлага байх уу, хаагуур байх вэ?
Гонх /үүдний өрөө/ байх эсэх
Тамбур байх эсэх
Барилгын ажлын явцад барилгын ажлын машины хөдөлгөөн, материал орчинд асуудал учруулах эсэх
Түр усан болон цахилгаан хангамжийн эх үүсвэр байх эсэх, түр бие засах байр байх эсэх
Хаусны үүд, орох/гарах гарц/хашааны гарц/хаалга хаана байх вэ?
Том өрөө/ливинг өрөөнд тавигдах тусгай шаардлагууд байгаа эсэх
Хоолны өрөө/том өрөөнд тавигдах тусгай шаардлагууд байгаа эсэх
Гал тогооны өрөөнд тавигдах тусгай шаардлагууд байгаа эсэх
Гал тогооноос гадагш гарсан хоол идэх талбай, гадаа хооллох террас шаардлагатай эсэх
Гал тогоо, том өрөөнөөс тусдаа байх, эсвэл нийлсэн байх уу?
Хичээллэх, ажиллах, тоглох зэрэг зориулалтын тусгай өрөө, оффис, хобби өрөө, бие тамирын өрөө, биллиадны өрөө шаардлагатай эсэх
Хэдэн унтлагын өрөө шаардлага вэ, хаана хаана байрлах вэ?
Хэдэн ариун цэврийн өрөө шаардлагатай вэ? Хаана байрлах вэ?
Саун, душ, жакузи, ванн төрлүүдийг сонгох?
Сантехникийн тоноглолуудын тоо, үйлдвэрлэгчийн сонголт байгаа эсэх
Халаалтын ямар системийг сонгох вэ?
Стандартаас гадна хаана, хаана цахилгааны нэмэлт гаралт, унтраалга, гэрэл тоноглолууд байх вэ?
Агааржуулалтын болон дулаалгын нэмэлт тусгай шаардлагууд бий эсэх
Дотор засалын сонголт байгаа эсэх
Цахилгаан хэрэгслүүд хаана байрлах вэ?
Харагдах байдалд нөлөөлж болох бусад сонголтууд бий эсэх
Шүүгээ, тавиурыг нэмэлтээр хийлгэх эсэх, хийлгэх бол хаана, хаана, ямар өнгө, загвар байх вэ?
Гадна тохижилтыг нэмэлтээр хийлгэх эсэх, хийлгэх бол ямар загвараар хийлгэх вэ?